Өнөөдөр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Жил бүрийн зургадугаар сарын 1-нд тэмдэглэдэг Хүүхдийн баярыг тохиолдуулан урлаг соёлын байгууллагынхан олон тоглолт бэлджээ.
Бяцхан үрсээ хаана баярлуулахаа хараахан сонгоогүй байгаа бол өнөөдөр болох урлагийн тоглолтын хөтөлбөрийг сонирхоорой.
6-р сарын 1, 2-нд
- Дэлхийн илбийн рeкордын эзэн, Австралийн алдарт илбэчин Ben Murphy өөрийн дахин давтагдашгүй шилдэг үзүүлбэрүүдээ анх удаа Монголын үзэгчдэд толилуулахаар энэ сарын 28-нд манай улсад хүрэлцэн ирсэн билээ. Түүний гайхамшигт тоглолт өнөөдөр 14.00, 19.00 цагаас “Улаанбаатар Палас”-ын концертын их танхимд болно. Тоглолтын тасалбар 15 мянган төгрөг.
6 сарын 1-нд
- Гавьяат жүжигчин, поп дива Ж.Алтанцэцэг “Алтанцэцэг” 3D тоглолтоо Соёлын төв өргөөнд 19.00 цагаас ганцхан удаа тоглоно. Тоглолтын тасалбар 30, 60, 100 мянган төгрөг.
- УДЭТ-ын "Онц сурлагтанууд орохыг хориглоно" хүүхдийн драмын жүжгийг 14.00 цагаас тоглоно. Тасалбарын үнэ 6000 төгрөг.
- Хошин урлагийн “Маск” продакшы “Буратино” хүүхдийн драмын жүжиг МҮЭСТО-нд 12.00, 14.00, 16.00 цагаас тоглоно
- Оросын шинэ үеийн хүүхэлдэйн киноны алдарт баатрууд болох ”Маша охин, Миша баавгай” хоёрыг амилуулсан жүжигчилсэн тоглолт Улаанбаатар чуулгын байр, хуучнаар Хүүхэд, залуучуудын соёлын төвд 11.00, 13.00, 15.00 цагаас болох гэж байна. Тоглолтын тасалбарыг та 9924 2234, 9912 2795, 9636 4448 дугаараар болон 1617 дугаарт захиалан хүргэлтээр авч болно.
- “Шидэт торх” продакшны “Шидэт торхны бэлэг” тоглолт хүүхдийн баяраар үзэгчдийн хүртээл болж байна. Тоглолт МҮЭСТО-нд болно.
- Монгол ардын үлгэр “Болдоггүй бор өвгөн” үлгэрээс сэдэвлэсэн хүүхэлдэйн жүжгийг 13.00, 16.00 цагаас тоглох ажээ.
- Монголын шилдэг бүтээлүүдээс толилуулах “Сонгодог үдэш” тоглолтыг Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид толилуулна.
- Монголын хошин урлагийн “Маск” продакшы “Зун цаг сайхан” хошин шоу тоглолт МҮЭСТО-нд 19:00, 21:30 цагаас болно.
- Нийслэлийн Соёл урлагийн газраас зохион байгуулж буй "Урлагийн тоглолт, хүүхдийн дууны уралдаан” Сүхбаатарын талбайд цагаас болно.
6 сарын 2-нд
- "Цэнхэр нүдэн бүсгүй" балетыг Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид тоглоно.
6-р сарын 3-нд
- М.Ариунтунгалаг охинд зориулсан “Гэгээн мөрөөдөл” хандивын тоглолт 17.00 цагаас UB palace-т болно.
Г.ДАША