
бэлтгэлийн төвийн хамт олон Биеийн тамир, спортын хууль, бодлого,
хөтөлбөр, Монгол улсын Ерөнхийлөгчийн 53 дугаар зарлигийг хэрэгжүүлэх
ажлын хүрээнд “Идэвхтэй хөдөлгөөн-Эрүүл мэнд” өдөрлөгийг Увс аймгийн
Улаангом хотын төв талбайд тавдугаар сарын 27-29-ний өдөр зохион
байгууллаа.
Биеийн тамир, спортыг өдөр тутмын хэрэглээ болгох,
эрүүл хэв маяг, зан үйлийг төлөвшүүлэх орон даяар сурталчилах ажлыг
Спортын бэлтгэлийн төвөөс таван бүсэд зохион байгуулж байгаа юм. Баруун
бүс Увс аймагт “Идэвхтэй хөдөлгөөн- Эрүүл мэнд” өдөрлөгт аймгийн Биеийн
тамир, спортын газар, Засаг даргын тамгын газар болон иргэд, аж ахуйн
нэгж байгууллага, сурагчид амжилттай оролцсон байна.
Өдөрлөг Увс
аймгийн Улаангом хотын Маршал Ю.Цэдэнбалын талбайд бүх нийтийн
дасгалаар эхэлж, 600 гаруй идэвхтэн иргэд, аж ахуйн нэгж байгууллага,
сурагчид оролцож өглөөний дасгал, 30 минутын идэвхтэй хөдөлгөөн, ажлын
байранд хийх дасгалыг хийж Бие бялдар чийрэгжилтийн түвшин тогтоох
сорилоо өгчээ. Увс аймгийн Биеийн тамир, спортын хүн амын эрүүл чийрэг,
биеийн тамир, спортын идэвхитэй хөдөлгөөнийг тогтмолжуулах ажлыг Аймгийн
засаг даргын тамгын газар, Биеийн тамир спортын газар, Нэгдсэн
эмнэлгийн сүрьеэгийн тасаг, 3-р цэцэрлэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх
алба, Цагдаагийн газар, Цогцолбор 2-р сургуулийн дотуур байрны хамт олон
нэгдэж, 2013 оны гуравдугаар сарын 20-оос эхлэн зохион байгуулж, өглөө
бүр гурван км-ын гүйлт, “Өөртөө тусал” өглөөний алхалт тогтмол зохион
байгуулж, үүнд 500 гаруй иргэн хамрагдаад байгаа ажээ. Спортын
бэлтгэлийн төвөөс биеийн тамир чийрэгжилт, эрүүл хэв маяг, зан үйл,
идэвхтэй хөдөлгөөнөөр байгууллага хамт олон иргэдэд үлгэр дууриалал болж
байгаа иргэд аж ахуйн нэг байгуулагад “Идэвхитэй хөдөлгөөн-Эрүүл мэнд”
өдөрлөгийг сурталчлан цамц, малгай, алхалт хэмжигч тарааж, мэргэжлийн
зөвлөгөө өгч ажилласан байна.

