
2011 оны 4-р сарын 15-ны өдөр Монгол Улсын Стандартчилал Хэмжил Зүйн Газраас “Нүхт- тур” ХХК-д MNS ISO 9001:2010 чанарын удирдлагын тогтолцоог олон улсын стандартын дагуу нэвтрүүлсэнийг баталгаажуулсан гэрчилгээг шинээр олголоо. Ингэснээр уг компани ISO 9001 чанарын удирдлагын тогтолцоог монголд нэвтрүүлсэн 34 дэх байгууллага, аж ахуйн нэгж болж байна. Мөн Иргэний нисэхийн ерөнхий газрын Нислэгийн мэдээллийн үйлчилгээний алба, “Ди Эм Си Си” ХХК, “Диспетчерийн үндэсний төв” ХХК, МИАТ ХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газарт чанарын удирдлагын тогтолцоог MNS ISO 9001:2010 олон улсын стандартын дагуу нэвтрүүлсэнийг баталгаажуулж олгосон гэрчилгээг 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл, Эрэл ” ХХК-ийн цементийн үйлдвэрт 2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл тус тус сунгаж, олгосон байна.
Үндэсний бүтээгдэхүүнүүдийн чанар сайжирч байна
Мөн хүн амын хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуй, техник технологи, стандартын өндөр шаардлага хангасан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг, үйл ажиллагаа нь тогтворжсон аж ахуйн нэгжүүдэд бүтээгдэхүүндээ “Үндэсний тохирлын тэмдэг” хэрэглэх эрхийг олгодог. Энэ удаад Ховд аймгийн Жаргалант сумын “Үр жимс” хоршооны үйлдвэрлэж буй “Ховдын чацаргана” нэрийн чацарганы цэвэр шүүс, чацарганы өтгөрүүлсэн шүүс, чацарганы цэвэр тосонд шинээр олголоо.