
Тэрээр нэг хэсэг жүжигчин Өөдөөтэй хамтран хамтлаг байгуулан дуулж байсан төдийгүй дэлгэцийн хэд хэдэн бүтээлийн гол ба туслах дүрийг чадварлаг бүтээсэн. Мөн тэрээр "Hero Entertainment”-ын найруулагч Б.Баатартай “Жи энтертаймент”-д ажиллаж байхдаа хайрын романс үүсгэн гэр бүл болж үрийн зулай үнэрлэн уран бүтээлээ хамтдаа туурвих болсон. Нөхрийнхөө ажилд туслахын зэрэгцээ УДЭТ-ын менежерийн албыг давхар хашин бүхнийг зэрэгцүүлдэг байсан хэдий ч түүнийг гэр бүлийн асуудлаас болон хүүгээ аван АНУ-ыг зорьсон гэх яриа ч бий. Өнөөдрийг хүртэл жүжигчин Ч.Ундрал энэ бүхэнд эцэслэн хариу өгөөгүй ч түүний нөхөр найруулагч Баатарыг “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг хөтөлж байгаа П.Анужинтай жиг ургуулж гэргийгээсээ тусдаа амьдрах болсон гэсэн мэдээлэл хөвөрсөөр байгаа юм.