Нийслэлийн удирдлагууд амаржих газруудад ажиллана

Хуучирсан мэдээ: 2013.05.31-нд нийтлэгдсэн

Нийслэлийн удирдлагууд амаржих газруудад ажиллана

Нийслэлийн удирдлагууд маргааш амаржих газруудын үйл ажиллагаатай танилцаж, баярын өдрөөр мэндэлсэн нийслэлийн шинэ иргэнээ угтан авч, баярын бэлэг гардуулах юм байна. Тодруулбал, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Клиникийн I амаржих газарт 08.00 цагт, нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай  II амаржих газар, нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл III амаржих газарт ажиллах юм байна.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж