Саймон Коулийн залуу нас

Хуучирсан мэдээ: 2013.05.31-нд нийтлэгдсэн

Саймон Коулийн залуу нас

Дэлхийн шоу ертөнцийн нөлөө бүхий эрхмүүдийн нэг Саймон Коулын нэгэн сонирхолтой гэрэл зураг онлайн ертөнцөд цацагджээ. Түүний 1970-аад оны буюу бага залуу насных нь зургийг “X Factor”-ийн экс шүүгчдийн нэг дуучин Деми Лавато өөрийн твиттертээ тавьснаар ийнхүү олны анхаарлыг татсан байна.

Энэ тухай Деми “Саймоны их эртний зургийг оллоо. Богино цагаан цамц мөрөвчтэй өмдтэй Саймон” хэмээн твиттертээ хошигнон бичсэн бол хариуд нь Саймон “Баяраллаа Деми, залуу насыг минь санагдуулсанд. Ердөө ч өөрчлөгдөөгүй байна шүү” хэмээн жиргэжээ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж