Аймгийн шилдэг шүлгийг шалгарууллаа

Хуучирсан мэдээ: 2011.04.19-нд нийтлэгдсэн

Аймгийн шилдэг шүлгийг шалгарууллаа

Өвөрхангай аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн арга хэмжээний хүрээнд аймгийн сэдэвтэй шилдэг шүлэг шалгаруулах уралдааныг гурван үе шаттайгаар зохион байгууллаа. Тус уралдаанд 36 яруу найрагч шүлгээ уншиж оролцсоноос Төгрөг сумын яруу найрагч Д.Өсөх-Эрдэнэ тэргүүлж, Хархорин сумын яруу найрагч  С.Дамдиндорж дэд байранд, Арвайхээр сумын яруу найрагч Я.Баасанжав гуравдугаар байр, Хужирт сумын яруу найрагч Б.Ойдов, Арвайхээр сумын яруу найрагч Л.Байгалмаа нар тусгай байранд шалгарлаа.

Уралдаанд оролцсон яруу найрагчдын бүтээлээр  шүлгийн түүвэр хэвлүүлж гаргахаар бэлтгэл ажлыг хангаад байгаа гэнэ.

Б.Батчимэг
    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж