Ники Минаж “Америкийн шүтээн”-ийг орхино

Хуучирсан мэдээ: 2013.05.31-нд нийтлэгдсэн

Ники Минаж “Америкийн шүтээн”-ийг орхино

Дуу хөгжмийн ертөнцөд өвөрмөц дуу хоолой, өөрийн стил имижээр ялгарсан дуучин бүсгүй Ники Минаж олон сая үзэгчтэй “Америкийн шүтээн” шоуг орхихоор болсноо албан ёсоор зарлажээ.

Энэ тухай Минаж өөрийн твиттертээ “фэнүүддээ баяраллаа “Америкийн шүтээн” надад маш их туршлага болсон. Уран бүтээлдээ илүү их цаг гаргах болно” хэмээн бичсэн гэнэ. Минаж “Америкийн шүтээн”-ий өнгөрөгч нэгдүгээр сард эхэлж энэ сарын 16-нд шилдгээ тодруулсан  12 дахь цувралд шүүгчээр ажилласан юм.

Тэрээр шоуг орхисоноор үлдсэн шүүгчдийн бүрэлдэхүүнд одоогийн байдлаар Женнифер Хадсон, Келли Кларксон, Адам Ламберт нар суух гэнэ. Харин шоуны ирэх 13 дахь цувралд дахин  шүүгчид  нэмэгдэх эсэх талаар зохион байгуулагчид одоогоор ямар нэг тодорхой тайлбар хийгээгүй байгаа юм байна.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж