
Гурав дугаар шатны хэлэлцүүлгийг энэ сарын 12-нд ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн урлаг зааланд зохион байгуулсан бөгөөд уг хэлэлцүүлгээр тавигдсан санал хүсэлтүүдээс хэрэгжих боломжтой зургаан санал буюу ажилгүйдэл, усны ариун цэвэр, ногоон байгууламж, хүүхдийн хүмүүжил, архидалт, хашаа гудамжны тохижолт зэрэг сэдвийг сонгон авчээ. Эдгээр саналуудыг багууд төсөл болгон бичсэнээр бодит ажил болон хэрэгжих боломжтой гэж орон нутгийн удирдлагууд дүгнэсэн байна.
Б.Батчимэг