
ОХУ даяар ирэх 2014 онд Сочи хотод болох өвлийн Олимпод бэлтгээд завгүй байх хооронд наадмын бүтээн байгуулалтанд зориулсан санхүүжилтээс 30 орчим тэрбум ам.доллар сох дутаж, ор сураггүй болсон тухай сөрөг хүчний тэргүүнүүд мэдэгджээ. Оросын Бүгд найрамдах –Ард түмний эрх чөлөө намын тэргүүн Борис Немцов, Леонид Мартынюк нарын мэдээлснээр өвлийн олимпод бэлтгэх санхүүжилтээс 25-30 тэрбум ам.доллар алдагдаад байгаа ба үүнд Ерөнхийлөгч Владимир Путинтэй дотно харилцаатай олигархууд холбоотой гэнэ. Одоогоор энэхүү хэргийг ОХУ-ын прокурорууд мөрдөн шалгаж байгаа юм байна. Алдагдаад буй 30 орчим тэрбум ам.доллараар 3000 км хурдны автозам юмуу 800 мянган хүний орон сууц барихад хангалттай хүрэлцэх гэнэ.
ОХУ-ын Дотоод хэргийн сайд асан Борис Немцов болон Солидарность хөдөлгөөний гишүүн Леонид Мартынюк нар өчигдөр хэвлэлийн бага хурал зарлан өнгөрсөн зургаан сарын хугацаанд өрнөсөн өвлийн Олимпын бэлтгэлийн явцын мэдээллийг тайлагнасан аж. Тэдний мэдээлснээр ОХУ-ын зүгээс Сочид болох өвлийн Олимпийн бэлтгэлд зориулан түүхэндээ хамгийн их буюу 50 тэрбум гаруй ам.доллар зарцуулах төлөвтэй байгаа гэнэ. Энэ нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины зарласан анхдагч үнэ болох 12 тэрбум ам.доллараас бараг дөрөв дахин их тусч байгаа ба үүний цаана олигархуудын зальт явуулга нуугдаж байгаа гэв.
Б.АНХТУЯА