
Ховд аймагт эрүүл мэндийн эмч мэргэжилтэн, удирдах ажилтнуудын хоёр өдрийн сургалт болж байна. Монголын Мянганы сорилтын сангаас зохион байгуулж буй “Эрүүл мэндийн болон халдварт бус өвчнөөс сэргийлэх нь” сэдэвт сургалтад Увс, Завхан, Гоь-Алтай Баян-Өлгий, Ховд аймгуудын эрүүл мэнд, цагдаа, онцгой байдал зэрэг байгууллагуудын болон сумдын удирдах ажилтны 60 гаруй төлөөлөл оролцож байна. Эрүүл мэндийн төслийн хүрээнд өрх, сумын эмч, сувилагч нар, зүрх судас, дотоод шүүрэл, эмгэг судлал, эс судлаач, хавдрын нарийн мэргэжлийн эмч, мэргэжлтнүүд, орон нутгийн удирдлагууд, эрүүл мэндийн салбарын удирдах ажилтан, цагдаа, түргэн тусламжийн жолооч, болон онцгой байдлын ажилтан нарт зориулсан олон төрлийн сургалтыг орон нутагт зохион байгуулж байна. Тус зөвөлгөөнөөр дээрх чиглэлийн өвчиний тухай, цаашид авах арга хэмжээний талаар хөндөн ярилцах юм.