Хан-Уул дүүрэгт хөл хорио үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2013.05.31-нд нийтлэгдсэн

Хан-Уул дүүрэгт хөл хорио үргэлжилж байна

Хан-Уул
дүүргийн 14 дүгээр хороонд малын гоц халдварт боом өвчнөөр үхэр үхсэн
нь тогтоогдсон тул энэ сарын 24-нөөс эхлэн хөл хорио тогтоогоод байгаа.
Одоогоор голомтийн бүсэд байгаа 32 хүн, хорио цээрийн бүсэд ажиллаж
байгаа онцгой байдлын хэлтэс, цагдаагийн хэлтсийн алба хаагч нийлсэн 28
хүнд эрүүл мэндийн анхан шатны үзлэг хийхэд өвчний ямар нэгэн шинж
тэмдэг илрээгүй аж. Өвчин гарсан даруйд гамшгийн голомтонд байгаа 142
адуу, 766 үхэр, 408 хонь, 483 ямаа нийт 1799 малд боом өвчнөөс урьдчилан
сэргийлэх вакцин хийгээд байгаа.

Мөн “Өлзийт” өрхийн эмнэлгийн
эмч, ажилчид голомтын бүсэд байгаа, “Гүн тэрэм” мал эмнэлэгийн ажилчид
Яармагийн товчоогоор дамжин өнгөрсөн автомашинд, “Туда” мал эмнэлгийн
ажилчид  Нисэхийн товчоогоор дамжин өнгөрч буй автомашинд ариутгал хийж
байгаа юм.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж