- Зам
хөндлөн гарахаасаа өмнө сайн бод. Эрсдэл хүлээнэ гэдэг хэцүү. Тиймээс аливаа
зүйлийг хийхээсээ өмнө сайн бодож байж хөдөл.
- Хэрвээ
амнаасаа сайхан үг гаргаж чадахгүй л байгаа бол огт бүү дугар. Зарим үед дуугүй байх нь дээр
байдаг. - Боломжийг
ямагт бүү алд. Сандал
байхад битгий зогсож бай. Ор байхад битгий сууж бай гэдэг бус уу. - Бусад
хүмүүсийг өөртэйгээ яаж харьцахыг хүсч байна, яг түүн шигээ бусадтай харьц.
Ажлын
байран дээрх хэрүүл маргаан нь юунаас үүдэлтэй вэ гэхээр энгийн бөгөөд
эгэл биш энэ дүрмийг мөрддөггүйгээс л тэр юм. - Жимс
жимсгэнэ, хүнсний ногоо сайн ид. Эрүүл мэндэд тустай. Их мөнгөтэй байлаа гээд эрүүл
биш байвал ямар хэрэг байна? Эрүүл биед саруул ухаан оршдог шиг
саруул ухаанд эрүүл бие орших болжээ.
- Өдөр
бүрийг шинээр мэдэр. Эргэн
үл олдох, дахин үл давтагдах энэ шинэ өдрийг мартагдашгүй өнгөрөө. - Гэрлээ
унтрааж занш. Бид бүгд цахилгаан эрчим хүчээр хангагч компаний эзэд
биш биздээ?
Бага ч гэсэн урсгал зардал бүү гарга. Багыг хэмнэж байж, ихийг олно. - ТВ-тэй
тэврэлдэх гэж байгаа мэт бүү ойрхон суу. Нүдээ хайрла. Компьютерийн дэлгэц, ТВ, гар
утастай бидний нүд наалджээ. Үе үе салгаж байл даа.
- Ингэж
хувцаслаж гарах гэж байгаа юм уу даа? Өөрт маань л таалагдаж байвал болоо гэсэн шиг хайш яайш
хувцаслаад гарах гэж байна уу? Бусад хүмүүс юу өмссөнөөр чинь дүгнэх
болсон цаг. Бодох л хэрэгтэй. - Амьдрал
шударга биш. Амьдралд
уйлах нэг өдөр байхад, инээх нэг өдөр бий. Асар их тэвчээрийн
цаанаас амжилт дөнгөж цухуйдаг гэдгийг ямагт санаж яв.