
Бүх насныханд зориулсан шилдэг жүжгүүдээ авчирсан талаараа мэдэгдэж байсан юм. С.Михайлковын “Бардам туулай” жүжгийг бяцхан үзэгчдэдээ гурван удаа тоглоно гэж байсан боловч тэд ердөө ганцхан өдөр тоглоод бусад өдрүүдийн өөр жүжгээр сольжээ. Хагас, бүтэн сайн өдөр хүүхдүүд 11:00 цагт Дархан-Уул аймгийн Залуучууд театр дээр хүүхдийн драмын жүжиг үзэхээр очсон ч харамсалтай нь тэд бяцхан хүүхдүүдийг хульхидаж орхижээ. Хүүхдийн жүжиг 1500 төгрөг, харин тухайн өдөр тоглосон Надаар тоглосон хайр жүжгийн билетийн үнэ 3500 төгрөг. Ашгаа бодсон уу, амраа бодсон уу, бяцхан үзэгчдээ Улсын Драмын эрдмийн театрынхан гомдоогоод буцжээ.
М.Дэлгэржаргал