
Манай орны хувьд энэ жил тамхигүй өдрийн хүрээнд “Тамхины зар сурталчилгаа, ивээн тэтгэлэг, дэмжлэгийг хориглоё” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Тамхины эсрэг хууль гарсантай холбогдуулан тус хуулийн хэрэгжилтийг сайжруулах, иргэдэд тамхины хор хөнөөлийг сурталчилах, мэдлэг мэдээлэл өгөх зорилготой байгаа аж.
Тамхи үйлдвэрлэгч, импортлогч аж ахуй нэгж тамхийг сурталчилах, ямар нэг тэмцээн уралдаан, үйл ажиллагааг ивээн тэтгэх хэлбэрээр тамхийг сурталчилах зэргийг хуулиар хориглосон байгаа хэдий ч өнөөдөр ил, далд тамхины сурталчилгаа байсаар байгаа тул ийнхүү тамхины эсрэг өдрийг тэмдэглэхээр болжээ.
Тамхи нь хүний эрүүл мэндэд маш муу сөрөг нөлөөтэй. Тамхинаас шалтгаалж төрөл бүрийн хавдар, халдварт өвчин, сахар, мэдрэлийн эмгэг, хөдөлгөөний чадавхи буурах, амны хөндийн өвчин, дотор эрхтэн, уушиг муудах гэх мэт маш олон өвчин эмгэгүүдийн эхлэл суурь болдог тул эрүүл мэнддээ анхаарч тамхины хэрэглээнээс татгалзахыг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.