Конгрессменүүд “хүйтэн дайн” дууссаныг мэдэгдэв

Хуучирсан мэдээ: 2013.05.31-нд нийтлэгдсэн

Конгрессменүүд “хүйтэн дайн” дууссаныг мэдэгдэв

Оросын нийслэлд ирсэн АНУ-ын Конгрессийн төлөөлөгчид, Москва, Вашингтоны хооронд явагдаж байсан “хүйтэн дайн” төгссөн гэж мэдэгдсэнийг The Washington Post мэдээлжээ. «Бид мөр зэрэгцэн зогсох ёстой» хэмээн төлөөлөгчдийг тэргүүлсэн, Европ ба Евроазийн хэргийг хариуцсан Дана Рорабахер мэдэгдлээ. Конгрессменүүд Бостоны аллагын хүрээнд терроризмтай хийх хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэхээр ирцгээсэн байна.  

Үүний зэрэгцээ Рорабахер ба түүний нөхдүүд терроризмын эсрэг зогсох талдаа Вашингтон, Москва хоёр ижил байр суурьтайг оросуудад харуулах зорилготой байжээ.

Массачусетс мужийн конгрессмен Уильям Китинг мэдэгдэхдээ Орост  Бостоны аллагад хохирогчдын нэрийн өмнөөс ирсэн гэв. «Бусдад тийм зовлон гаргахгүйн тулд бид харилцаагаа тогтоож, бэхжүүлэхийг хүснэ » гэж тэрбээр онцолсон байна.

Өнгөрөгч лхагва гаригийн орой Америкийн төлөөлөгчид, 2000 онд аллага хийгдсэн «Пушкинская» метроны станцын дурсгалын самбарт цэцэг тавьжээ. Конгрессменүүдийн айлчлал үргэлжилж байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж