Өвөр монголын элсэн цөлд уран барилга сүндэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2013.05.31-нд нийтлэгдсэн

Өвөр монголын элсэн цөлд уран барилга сүндэрлэнэ

Хятадын Өвөр Монголын өөртөө засах орны Говь цөлийг уран барилгаар цэцэглүүлэх гэнэ. “Дуулдаг элс” гэсэн дэгжин нэртэй нутагт Lotus зочид буудал бий болно. Бээжингээс баруун тийш  800 километрийн зайтай Баотоу ба Ордосхотуудын хооронд уг буудлыг барих ажээ.

Асар том бадамлянхуа цэцгийг санагдуулах өөрийн хэлбэр дүрснээс уг буудлыг Lotus гэж нэрлэх гэнэ. PLaT Architects гэх уран барилгын компанийн мэргэжилтнүүд уг төсөл дээр ажиллаж байна.

Нүүлттэй элсэн дээр бат бэх байгууламж босгох нь тийм амаргүй ажил бөгөөд үүнийг шийдэхийн тулд төмөр хавтанг ашиглах системийг уран барилгачид бодож олжээ. Уг систем нь буудлыг усанд хөвөх завь мэт болгох гэнэ.

Жуулчдад говийн байгалийг бүрэн мэдрүүлж, зочид буудал барихын тулд тус бүс нутгийн байгалийн нөөцийг ашиглах аж. Энэ буудал баригдсаны дараа уг бүсэд өөр тийм хэд хэдэн төслүүдийг хэрэгжүүлэх ажээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж