
Нутгийн баруун өмнөд хэсгээр багавтар, бусад хэсгээр солигдмол үүлтэй. Зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурна шуурна. Нутгийн зүүн хэсгээр сэрүүснэ. Алтайн өвөр говиор 22-27 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 19-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 9-14 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өчигдөрөөс сэрүүсч 12-14 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 3 градус дулаан, харьцангуй чийг 84 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.