Мэргэжлийн боксын тулаанууд болно

Хуучирсан мэдээ: 2013.05.30-нд нийтлэгдсэн

Мэргэжлийн боксын тулаанууд болно

Монгол туургатны төрт улс байгуулагдсаны 2222 жилийн ойд зориулсан олон улсын мэргэжлийн боксын тэмцээн маргааш /тавдугаар сарын 31/ Буянт-Ухаа спортын ордонд 18:00 цагаас болно. Энэхүү тэмцээний талаар өнөөдөр МУГТ, WBU, WBF, WBC холбооны аварга, мэргэжлийн боксын дэлхийн аварга Ч.Цэвээнпүрэв тэргүүтэй мэргэжлийн боксчид сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Монгол туургатны мэргэжлийн боксчдыг дэлхийн хэмжээнд өөрсдөө бэлтгэх зорилгоор анх удаа зохион байгуулагдаж буй энэхүү боксын тэмцээнд Монгол Улсын ес, Тува улсын нэг тамирчин оролцохоор болсон байна. Тэмцээнд дэлхийн аварга хоёр, Пан Азийн аварга гурав оролцож байгаа нь тулааны спорт сонирхогчдын анхаарлыг зүй ёсоор татаж байна. Тасалбарыг Буянт-Ухаа спортын ордны кассаар худалдаална. Тасалбарын үнэ 10 мянган төгрөг байх юм. Мөн тэмцээний үеэр рэппэр GEE, Хар сарнай тэргүүтэй хамтлаг дуучид оролцсон шоу тоглолт болох аж.

Ингээд тэмцээнд боксчид хэрхэн таарсныг сонирхуулъя.

МУГТ, мэргэжлийн боксын дэлхийн аварга Ч.Цэвээнпүрэв vs Тува улсын Начин Жалбалдо
WBC аварга Г.Баяртогтох vs  Б.Содгэрэл
Пан Азийн аварга Ю.Дима vs Наранбаатар
Пан Азийн аварга С.Зориг vs Амарсанаа
Энэхүү тэмцээн гурван минутын хугацаатай зургаан раундаар болох аж. 

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж