Хуулийн эцсийн хэлэлцүүлгүүдийг хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.04.19-нд нийтлэгдсэн

Хуулийн эцсийн хэлэлцүүлгүүдийг хийнэ

УИХ-ын Байнгын хорооны гурван хуралдаан хуралдахаар төлөвлөөд байна. Үдээс хойш Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан  "Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэл"-ийн хэрэгжилт , Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн Төрийн албаны зөвлөлийн 010 оны үйл ажиллагааны тайланг сонсох аж.
Дээрх Байнгын хороотой зэрэгцэн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.30 цагаас Эрүүл мэндийн тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ болон Хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ төсөл, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ.

Харин Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 15.30 цагаас Үндэсний статистикийн хорооны 2010 оны үйл ажиллагааны тайлан, 2006-2010 онд албан ёсны статистикийг хөгжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцсэнээр өнөөдрийн хуралдаан өндөрлөх юм.

Б.Манд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж