Нэг тэрбум төгрөгөөр нөхөн сэргээлт хийнэ

Хуучирсан мэдээ: 2013.05.30-нд нийтлэгдсэн

Нэг тэрбум төгрөгөөр нөхөн сэргээлт хийнэ

1992 оноос хойш улсын хэмжээнд 540
гаруй аж ахуйн нэгж уул уурхайн үйл ажиллагаа явуулж 19292,6 га газрыг
эвдрэлд оруулжээ. Үүнээс техникийн нөхөн сэргээлт хийсэн талбай 9541,5
га, биологийн нөхөн сэргээлт хийсэн талбай 4476,2 га байгаа аж.

Уул
уурхайн үйл ажиллагаанаас болж эвдрэлд орсон талбайн 50 хувьд нь нөхөн
сэргээлт хийжээ. Мөн нөхөн сэргээлт огт хийгдээгүй 9751 га талбай байгаа
юм байна.

Уул уурхайн яамны удирдлагуудын хэлж буйгаар, Монгол
улсын хэмжээнд 20 аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан 4320,5 га талбай
эвдэрч эзэнгүй орхигджээ.

2013 оны улсын төсөвт Уул уурхайн
олборлолтоос эвдрэлд орж, эзэнгүй орхигдсон талбайд нөхөн сэргээлт
хийхээр  нэг тэрбум төгрөгийг Уул уурхайн сайдын багцад тусгасан байна.
Үүний дагуу эзэнгүй орхигдсон тооллоготой талбайнуудын аль хэсэгт,
хичнээн хэмжээний талбайд нөхөн сэргээлт хийх талаар БОНХЯ-наас санал
авч, Налайх дүүрэг, Өвөрхангай аймгийн Нарийн тээл, Уянга, Баруунбаян
Улаан болон Баянхонгор аймгийн Баян-Овоо, Бөмбөгөр зэрэг сумдын нийт 150
га талбайд нөхөн сэргээлт хийх тухай Уул уурхайн сайдын  98 дугаар
тушаал гарчээ.
   
Г.Идэр

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж