“Сампдория” фенүүдээсээ шийтгэл хүлээсэн байна

Хуучирсан мэдээ: 2011.04.19-нд нийтлэгдсэн

“Сампдория” фенүүдээсээ шийтгэл хүлээсэн байна

Италийн хөлбөмбөгийн Сери А лиг урьд, урьд жилүүдийнхээс сонирхолтой өрсөлдөөнтэй өрнөж байна. Лигийг тэргүүлэгч “АС Милан”-ы талбайд бямба гаригт зочлон тоглож, 3:0-ээр хожигдсон “Сампдория” багийнхан Женоа хотдоо буцан очих үед хөгжөөн дэмжигчид нь тэдний автобус руу чулуу нүүлгэж, эвгүй байдалтай угтан авчээ. Учир нь баг нь доош унах аюулд тун ойрхон ирээд байгаа юм. Эх сурвалжийн мэдээллээр багийнхны сууж явсан автобусны цонх хагарч, хэдэн тоглогчид нь хүнд, хөнгөн хэлбэрийн гэмтэл авсан гэнэ. “Үр дүн ямар ч байж болно, сөрөг байсан ч хамаагүй, Миланаас эргэн ирэхэд ийм байдалтай угтаж авсанд гайхаж байна” хэмээн багийн зүгээс мэдэгджээ.

“Сампдория”-гийн хувьд Сери А-гийн өнгөрсөн улиралд дөрөвдүгээр байрт орж байсан ч энэ улиралд байдал орвонгоороо эргээд байна. Улирлын эхлэлийг давгүй эхлүүлсэн ч Европа лигийн шигшээд шалгарч байсан тэд Сери А-д таван тойрог дутуу байхад хасагдах шатны дээр ганцхан оноо илүү улирлыг үргэлжлүүлж байна. Тэдний уруудалт өнгөрсөн оны тавдугаар сараас эхтэй гэж үзэх хүмүүс байна. Учир нь дөрөвдүгээр байрт бичигдэж байсан багаа дасгалжуулагч Луижи дел Нери орхин “Ювентус”-т очиж, улмаар баг нь Аваргуудын лигийн урьдчилсан шатны тоглолтод “Вердер Бремен”-д хожигдсон билээ. Мөн энэ улирал эхэлснээр тэд довтолгооны хослол буюу Антонио Кассано болон Жампаоло Паззини нараа Миланы хоёр баг руу илгээн, шалтгааныг нь багийн санхүүг нэмэх гэж тайлбарлаж байсан билээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж