
Мөн Мэдээлэл харилцаа холбоо, технологийн газар буюу Төв шуудангийн арын замын хөдөлгөөнийг хязгаарлах юм. Энэ өдөр Хангарьд ордны зогсоолд машинаа үнэгүй төлбөргүй байрлуулах боломжтой. Баярын өмнөх өдрүүдэд төв талбайд чийгтэй цэвэрлэгээ хийж, хогийн сав олноор байрлуулахыг холбогдох албаныханд үүрэг болгосон. Энэ өдөр төв талбайд худалдаа үйлчилгээ явуулах аж ахуйн нэгж байгууллага, хувь хүмүүст түр зөвшөөрөл олгохын зэрэгцээ хүнсний аюулгүй байдлыг хангах үүднээс зөвлөмж, мэдэгдэл хүргүүлэхийг нийслэлийн Захирагчийн ажлын албаны Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэст үүрэг болголоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.