Обама FBI-ын захирлыг сонгожээ

Хуучирсан мэдээ: 2013.05.30-нд нийтлэгдсэн

Обама FBI-ын захирлыг сонгожээ

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Холбооны мөрдөх товчооны (ХМТ) даргад нэр дэвших хүнийг сонгосон тухай нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээнээс ишлэн Reuters дамжуулжээ. Ерөнхийлөгч тэр тушаалд Бүгд найрамдах намын Жеймс Комийг (James Comey) санал болгох гэнэ.

Жеймс Коми
Фото: Reuters / Molly Riley

Өнөөгийн дарга Роберт Мюллер ирэх намар албан тушаалаа өгөх ёстой. Тэрбээр 2001 оноос Холбооны мөрдөх товчооны тэргүүнээр ажилласан юм. Reuters тэмдэглэснээр, нэр дэвших хүмүүсийн тоонд Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Лиза Монакогийн (Lisa Monaco) нэрийг мөн авч хэлэлцжээ.

Өдгөө 52 настай Коми нь Жорж Бушийн засаг захиргааны үед АНУ-ын Ерөнхий прокурорын орлогч байлаа. Мөн тэрээр Нью-Йоркийн өмнөд тойргийн прокурор хийж иржээ. Одоо тэрээр Колумбийн их сургуульд ажилладаг, мөн HSBC банкны захирлуудын зөвлөлийн гишүүн ажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж