Элс, хайрганы карьерийг нээх үү?

Хуучирсан мэдээ: 2013.05.30-нд нийтлэгдсэн

Элс, хайрганы карьерийг нээх үү?

Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус IV хуралдаан яг одоо тус дүүргийн ЗДТГ-ын Хурлын танхимд болж байна.  Хуралдаанаар хоёр чухал асуудал хэлэлцэж шийдвэрлэх юм. Нийслэлийн хэмжээнд ажилладаг 80 гаруй карьерийн 60 орчим нь тус дүүргийн нутагт байрладаг. Одоогийн байдлаар үйл ажиллагааг нь түр зогсоосон элс, хайрга, дайрга зэрэг түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэсэгчлэн сэргээх эсэх талаар өнөөдрийн хурлаар хэлэлцэх юм байна. Зам, барилгын ажлын өртгийг бууруулах, орон сууцыг иргэдэд хямд өртгөөр хүргэх үүднээс карьеруудыг нээх нь зүйтэй гэсэн байр суурьтай хүмүүс бий. Тэгвэл нөгөө талд нь хот орчмоос олборлож буй хайрга барилгын чанар стандартад нийцдэггүй гэх нь бий. Тиймээс карьеруудыг бүгдийг нь бус эхний ээлжинд олборлолтын талбайдаа нөхөн сэргээлт хийсэн, тээвэрлэлт явуулах өөрийн замтай, бичиг баримтаа бүрэн бүрдүүлсэн карьерийг түр хугацаагаар сэргээж болох юм гэсэн байр суурьтай байгаа юм байна. Мөн Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус IV хуралдаан дүүргийнхээ 16 хороонд орон нутгийн хөгжлийн сангаар хэрэгжих төсөл хөтөлбөр, арга хэмжээний жагсаалтыг хэлэлцэж батлах юм. Хот тохижилт, бүтээн байгуулалтын чиглэлийн төсөл хөтөлбөрийг шалгаруулахдаа урьд нь их хэмжээний санхүүжилттэй бол аж ахуйн нэгж байгууллагыг сонгодог байсан бол  энэ жилийн хувьд 20 хүртэл сая төгрөгийг  иргэдийн бүлэгт өгөхөөр шийдсэн байна.

Д.ЦЭЦЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж