
Өнгөрөгч 2010 он буюу Монгол Улсад хүнсний салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойгоор “Хүнсний тэргүүлэх үйлдвэр”-ээр өргөмжлөгдсөн АПУ компани мөн л харилцагчдаасааа шилдгийн шилдгийг шалгаруулан тэдний урмыг “арвижуулж” байлаа. Өнөөдрийн байдлаар үндэсний манлай үйлдвэр маань Монгол Улсын хэмжээнд 21 аймаг, гурван хотод борлуулалтын сүлжээгээ байгуулаад байна. Өөрөөр хэлбэл, дэлхийд танигдсан, дэлхийн шилдгээр тодорсон үндэсний манлай компанийнхаа бүтээгдэхүүнийг монголчууд хаанаас л бол хаанаас авах бүрэн боломж нь нээгдээд байна. Харин тэднийг хэрэглэгчдэд хүргэж байгаа 6000 гаруй харилцагч ажиллаж байна. Хэрэглэгч түмэнтэй хамгийн ойр байж, тэдний санал, сэтгэгдэл, үндэсний манлай үйлдвэрийнхээ брэнд бүтээгдэхүүнийг өндрөөр үнэлсэн хэрэглэгчдийнх нь бахархал, бас санаачлага бүхнийг дамжуулан уламжилдаг хамгийн гол ажлыг тэд л нуруундаа үүрдэг билээ. Цэвэр ус, ундаа, жүүс, шар айраг, идээний дээж гээд дал гаруй нэр төрлийн шингэн бүтээгдэхүүн АПУ компаниас савлагдан гарч, харилцагчдад хүрсний дараа 21 аймаг, гурван хотоор дамжин монголчуудын өдөр бүрийн хэрэгцээг хангаж байна. Энэхүү эрхэм үүрэгтэй 4000 гаруй харилцагчид энэ удаагийн сугалаа хүрсэн байна. Тэднээс 5000 орчим хонжвор эзэндээ хүрчээ. Харин өнгөрсөн баасан гаригт АПУ-гийн азтай 30 харилцагч супер хонжворын эзэн болцгоосон юм.
100,000 төгрөгийн бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичгээр 18 харилцагч, “Скайтел”-ийн интренэтийн модем хоёр хүн, гар утас, дугаарын хамт болон гурван сар үнэгүй ярих эрхээр гурван харилцагч, “Samsung” брэндийн тоос сорогч гурван хүнд очсон бол LCD телевизээр нэг харилцагч урмаа мялаалгалаа. Түүнчлэн хамгийн том азтан Хайлааст дахь “Бялхам” дэлгүүрийн захирал Оюунчимэг ”TOYOTA PRIUS” маркын авто машины эзнээр тодорсон юм. Түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Хамгийн том хонжворын эзэн боллоо. Та сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Үнэхээр их баяртай байна. Харилцагчдынхаа урмыг дандаа мялаадаг АПУ компанидаа баярлалаа гэдгээ хамгийн түрүүнд хэлмээр байна. Сугалааны хонжвор шударга сайхан боллоо. АПУ компани харилцагчдынхаа өмнө хүлээсэн нийгмийн хариуцлагаа хэчнээн сайн биелүүлдгээ харууллаа.
-Танай дэлгүүр АПУ компанитай хэдэн жил хамтран ажиллаж байгаа вэ?
-Бид таван жилийн турш хамтран ажиллаж байна. Энэ хугацаанд АПУ компанийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэсээр ирлээ. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн бүр нь чанартай байдаг болохоор хэрэглэгч түмэндээ итгэл дүүрэн борлуулдаг. Тийм ч учраас манай дэлгүүр АПУ-гийн бүтээгдэхүүнийг худалдан борлуулахдаа урамтай байдаг. Үндэсний манлай үйлдвэрлэгч, мөн нийгмийн хариуцлагаараа манлайлагч энэ хамт олондоо маш их талархаж байна.
-Та өөрийгөө “Toyota prius”-ийн эзэн болно гэж төсөөлж байв уу. Ер нь хэчнээн сугалаа авсан бэ?
-Би нийт зургаан сугалаа авсан. Гэхдээ хамгийн том хонжворын эзэн болно гэж огт төсөөлөөгүй. Сугалааны хонжворыг зарлахын өмнөхөн би сугалаагаа хайрцагт хийж амжсан. Үнэхээр их баяртай байна.
“Оргилуун” кафены зөөгч М.Бямбасайхан: Харилцагчдадаа хамгийн шилдгийг бэлэглэдэг АПУ компанидаа баярлалаа
АПУ компанийн сугалааны анхны ялагч М.Бямбасайхантай ярилцлаа.
-Хамгийн анхны азтан боллоо. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Би АПУ компанийн 300 ширхэг сугалаатай ирсэн. Өнөөдөр үнэхээр азтай, сайхан өдөр байна. Юу гэж хэлэхээ ч мэдэхгүй их догдолж байна. Харилцагчдадаа үргэлж хамгийн шилдгийг санал болгодог, нийгмийн хариуцлагаараа манлайлагч АПУ компанидаа баярлалаа гэж хэлмээр байна. Хамт олон маань намайг төлөөлүүлэн энэ удаагийн арга хэмжээнд явуулсан юм.
-Тэр том хамт олныхоо итгэлийг тээж ирсэн та энэ удаагийн хожлын салхийг хагална гэж бодож байв уу?
-Би энэ сугалааны анхны ялагч болно гэж төсөөлөө ч үгүй. Үнэхээр баяртай байна. Хамт олондоо, хамгийн гол нь АПУ компанийн хамт олондоо баярлалаа гэж хэлмээр байна.
Гэрэл зургийг энд дарж үзнэ үү