
Мөн уг арга хэмжээний үеэр “Бяцхан цэцэгчин” нэртэй үрсэлгээний сургалт үнэ төлбөргүй явагдаж, дүүргийнхээ “Авьяаслаг гэр бүл”-ийг шалгаруулж, хүүхдүүдийн дунд “Бид зорилгодоо хүрнэ” спортын уралдаан тэмцээн зохион байгуулагдах юм байна. Түүнчлэн Бөхийн өргөөнд хүүхдүүдэд зориулсан Хүүхэлдэйн театр айлчлан ирж, хөдөлмөрч, бүтээлч хүүхдүүдийн бүтээл, тэжээвэр амьтадын үзэсгэлэн худалдаа гарах юм байна.
Хүүхдийн баярыг угтсан уг арга хэмжээ олон олон гэнэтийн бэлэгтэй байх гэнэ. Тухайлбал, хошин урлагийн жүжигчин Б.Туяа, 84 дүгээр сургуулийн үлээвэр найрал хөгжим, бөмбөрийн хоршсон тоглолт, циркийн үзүүлбэрүүд, 14 дүгээр сургуулийн Ардын бүжиг хамтлагийнханаас гадна дуучин Мино, Амараа нар хүрэлцэн ирж, хүүхдүүдэд баярын мэндчилгээ хүргэн нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүлэх юм байна.