“Нийгмийн даатгалтай малчин” уралдаан болно

Хуучирсан мэдээ: 2013.05.30-нд нийтлэгдсэн

“Нийгмийн даатгалтай малчин” уралдаан болно

Нийгмийн
даатгалын ерөнхий газраас “Нийгмийн даатгалтай малчин” улсын уралдааныг
зохион байгуулж байна. Тус уралдааны зорилго нь малчдын нийгмийн болон
эрүүл мэндийн даатгалд хамрах хүрээг өргөтгөх,  тэдний ирээдүйн нийгмийн
баталгааг хангах, тэтгэвэр тэтгэмж , төлбөр авах нөхцлийг   бүрдүүлэх,
даатгалын ач холбогдлыг ойлгуулах,  нийгмийн даатгалын тухай хууль,
тогтоомжийг иргэд, даатгуулагч, олон нийтэд  сурталчлах юм байна.

Уралдааныг 
хамгийн олон малчин хамруулсан сумын Засаг дарга, хамгийн олон малчин
хамруулсан  багийн Засаг дарга, туслах малчдаа бүрэн даатгуулсан “эзэн”
малчин, хувийн малаа маллаж, тасралтгүй даатгуулсан  малчин гэсэн
төрлөөр шалгаруулах аж. Тус уралдаан хоёр үе шаттай явагдах бөгөөд 2013
оны долдугаар сарын 5, 2014 оны нэгдүгээр сарын 10-нд шалгаруулах аж.

М.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж