“Маша, Миша хоёр”-той уулзах уу?

Хуучирсан мэдээ: 2013.05.30-нд нийтлэгдсэн

“Маша, Миша хоёр”-той уулзах уу?

Зургадугаар сарын нэгэнд хүүхдүүдээ дагуулаад хаачих вэ гэж үү? Энэ өдөр хүүхдийн парк дээр үймж, урт дараалалд зогсохоос төвөгшөөсөн эцэг, эхчүүдэд өөр сонголт бас бий.

Оросын шинэ үеийн хүүхэлдэйн киноны алдарт баатрууд болох Маша охин, Миша баавгай хоёрыг амилуулсан жүжигчилсэн тоглолт Улаанбаатар чуулгын байр, хуучнаар Хүүхэд, залуучуудын соёлын төвд зургадугаар сарын 1-нд 11.00, 13.00, 15.00 цагуудад болох гэж байна.

Хүүхдийн баярын уламжлалт тоглолтуудаас шинэлэг энэхүү тоглолтын үйл явдал Диснейд өрнөх юм. Дүрсгүй Маша, даруухан Миша хоёр Диснейд очиж,  “Уолт Дисней”-гийн баатрууд болох модон хүн Вүүди, Шрэйк, хоёр жирх, Мики, Мини хулгана, Дональд галуу, гүнжүүд, Вэни пуук ба бар,Кэти муур, Кунфу Панда баавгай, Ангри бэрд, “Мангас”-уудын ертөнцийн хоёр мангас зэрэг баатруудтай найз нөхөд болж байгаа тухай адал явдлыг өгүүлэх юм.

Энхрий үрсийн маань хайртай баатрууд тайзнаа амилна гэдэг тэдний хувьд жинхэнэ баярламаар зүйл. Энэхүү тоглолтод оролцох Диснейгийн баатруудтай энд дарж танилцана уу.

Тоглолтын тасалбарыг та 9924 2234, 9912 2795, 9636 4448 дугаараар болон 1617 дугаарт захиалан хүргэлтээр авч болох юм байна. Баярынх нь өдрөөр хүүхдүүдээ хайртай баатруудтай нь уулзуулж, бэлэг бариарай.

З.ОРГИЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж