
Зургадугаар сарын 1 буюу хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагаас “1000 хүүхдийн баяр”-ыг өнөөдөр “Найрамдал” төвд зохион байгуулж байна. Зургаа дахь жилдээ зохиож байгаа эл баярт Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэх боломжгүй, хөдөлмөр эрхэлдэг, хагас болон бүтэн өнчин, эмзэг бүлгийн хүүхдүүдэд зориулж хийдэг ажээ. Өнөөдрийн “1000 хүүхдийн баяр”-т уригдсан бяцхан үрст урам хайрлаж, сэтгэлийн дэм өгөхөөр олон алдартан, дуучид, жүжигчид, олны танил хүмүүс нэгдэн оролцож буй юм байна. Түүнчлэн өнөөдөр Хүүхдийн ордонд Хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн хүүхдүүдийг “Оюутолгой” компанийн ах, эгч нар нь хүлээн авч уулзаж байгаа юм. Тэд хүүхдүүдэд тоглолт үзүүлж, гарын бэлэг гардуулах ажээ.
Д.ЦЭЭНЭ