“Үүлэн үст” борлуулалтаараа тэргүүлсээр

Хуучирсан мэдээ: 2013.05.30-нд нийтлэгдсэн

“Үүлэн үст” борлуулалтаараа тэргүүлсээр

“Hi-Fi records” хөгжмийн сүлжээ дэлгүүрээс долоо хоног тутамд гаргадаг шилдэг борлуулалттай цомгийн жагсаалтыг “Никитон”-ы “Үүлэн үүст” дахин тэргүүлжээ. Орчлон ертөнцийг гоо үзэсгэлэнгээрээ чимж буй бүх бүсгүйчүүддээ “Никитон” хамтлагийн зүгээс барьж буй “Үүлэн үст” цомог ийнхүү гурав дахь долоо хоногтоо шилдгээр шалгараад байгаа юм. Харин 11 долоо хоногийн турш шилдэг цомгоор шалгарч, хөгжим сонирхогчдын дунд дөрвөн сарын турш “хит” байсаар байгаа “Ертөнц” цомог удаалжээ. Сонирхуулахад, “Брос Рекордс”-ын тэнгэрийн өнгөтэй “Ертөнц” цомог тун удахгүй тайзан дээрээс эгшиглэнэ гэсэн шүү. Ирэх долдугаар сарын 5-наас наймдугаар сарын 19-нийг хүртэл Монголын Хүүхдийн ордны бэсрэг танхимд тоглогдох “Universe Live” тоглолтын бэлтгэл ажил хэдийнэ эхэлчихээд байгаа бөгөөд шилдэг хөгжимчид ертөнцийн анирыг танд сонордуулах нь ээ.

Түүнчлэн жагсаалтын гуравт “Хурд” хамтлагийн гиатрчин Д.Отгонбаярын өнгөрсөн жил тайзнаа анх удаа тоглосон “Чи минь байгаа болохоор” бие даасан тоглолтын DVD оржээ. Уг DVD худалдаанд гараад удаагүй ч түүний сонсогч, фенүүдийн дунд эрэлттэй байгаа гэсэн шүү.

Борлуулалтаараа тэргүүлж буй шилдэг 10 цомгийг танилцуулъя.

Хамтлаг/Дуучин

Цомгийн нэр

Үнэ

1

“Никитон”

Үүлэн үст

55000

2

Г.Онон

Ертөнц

20000

3

Д.Отгонбаяр

Чи минь байгаа болохоор DVD

30000

4

Х.Лхагвасүрэн

Тэнгэрлэг андууд

15000

5

Х.Лхагвасүрэн, С.Амармэнд, Т.Дэлгэрмөрөн

Мөнх хөх тэнгэр

15000

6

“Никитон”

Нандин шүтээн

25000

7

“Анарод”

Nomadic melodies

17500

8

Д.Болд

Монгол поп-2

25000

9

Ц.Жанцанноров

Бурхан халдун

23000

10

Anemone

Anemone

15000

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж