Ухаалаг алхам-Хүүхдийн хадгаламж

Хуучирсан мэдээ: 2013.05.30-нд нийтлэгдсэн

Ухаалаг алхам-Хүүхдийн хадгаламж

Бяцхан
үрсийнхээ ирээдүйд оруулж буй том хөрөнгө оруулалт, хамгийн ухаалаг
алхам бол ХҮҮХДИЙН ХАДГАЛАМЖ юм. Та хүүхэдтэйгээ хадгаламжийн ашиг тусыг
байнга ярилцаж, хуримтлалтай байхын ач холбогдлыг ойлгуулж байх нь
санхүүгийн боловсролын эх үндэс юм. Модыг услаж, хайрлах тусам өсч,
өндрөөс өндөрт ургадаг шиг хадгаламж нь ирээдүйн мод юм.

Худалдаа
хөгжлийн банкны Хүүхдийн хадгаламж ямар давуу талтай вэ?Хүүхдийн
хадгаламж нь бусад төрлийн хадгаламжаас илүү өндөр хүүний орлого, уян
хатан нөхцлийг санал болгодог. Хүүхдийн хадгаламжийн дансыг 10,000
төгрөгийн эхний үлдэгдэлтэйгээр ХХБ-ны аль ч салбар, тооцооны төвд
нээлгэх боломжтой бөгөөд хамгийн гол нь та хүүхдийнхээ нэр дээр 18 нас
хүртэлх хугацаагаар хуримтлал үүсгэх тул хамгийн эрсдэлгүй, найдвартай
банкийг сонгох нь чухал юм.  

Яг одоо Бэлгээ аваарай

Хүүхдийн
хүсэл мөрөөдөлд хязгаар үгүй. Энэхүү хүсэл мөрөөдөлд хүч нэмэх ХХБ-ны
хүүхдийн хадгаламжийн Бэлэгтэй өдрүүд 5-р сарын 20-ноос эхлэж байна.
Эрхэм харилцагч Та:

  • Хүүхдийн хадгаламжиндаа  50,000 төгрөгөөс дээш орлого нэмэх,
  • Шинээр ХХБ-ны хүүхдийн хадгаламж эзэмшигч болж, 50,000 төгрөгөөс дээш орлого нэмэх,
  • Тогтмол шилжүүлгийн үйлчилгээнд 50,000 төгрөгөөс дээш дүнгээр
    бүртгүүлээд ОЮУНЛАГ, ОНЦГОЙ бэлгүүдээ аваарай.  Бэлэгтэй өдрүүд 2013 оны
    5-р сарын 20-ны өдрөөс 6-р сарын 20-ны хооронд үргэлжлэх бөгөөд Та
    хадгаламжийн данс нээлгэсэн салбараас бэлгээ аваарай.

Тогтмол шилжүүлэг-Хуримтлалаа байнга өсгөх шилдэг арга Хадгаламжийн
хуримтлалаа нэмэгдүүлэх ”ТОГТМОЛ ШИЛЖҮҮЛЭГ” үйлчилгээ нь ХХБ-ны данс
эзэмшигч хэн бүхэнд хуримтлалаа тогтмол өсгөх шилдэг арга юм.Хүүхдийн
хадгаламжаа тогтмол шилжүүлгийн үйлчилгээтэй холбуулж, хүүхдийнхээ
ирээдүйд хуримтлал үүсгэхийн тулд банкинд нэг л удаа хүсэлт өгч
бүртгүүлснээр банк сар бүрийн сонгосон өдөр тань автоматаар гүйлгээг
хийж, амжилттай хийгдсэн гүйлгээний мэдээллийг танд электрон шуудангаар
илгээх болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж