
Малчны хотонд ишиг хурганы дуу цангинасан энэ өдрүүдэд адууны бэлчээрт ихэр унага мэндэлжээ. Хурдан хүлгээрээ гайхагддаг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын хоёрдугаар багийн малчин Алтангэрэлийн Баасанжавын энэ жил гурав дахиа унагалж байгаа алаг гүүнээс ихэр охин унага гарчээ. Эхээс гараад дөрөв хонож байгаа унаганууд эсэн мэнд бойжиж байгаа юм байна. Ихэр охин унага төрсөн нь адуун сүрэг өсөхийн тэмдэг хэмээн нутгийнхан ихэд билэгшээж байгаа ажээ.
Д.ЦЭЦ