Тунисийн 330 цагаачийг нутаг буцаав

Хуучирсан мэдээ: 2011.04.19-нд нийтлэгдсэн

Тунисийн 330 цагаачийг нутаг буцаав

Итали Тунисийн 300 гаруй цагаа­чийг нутаг буцаасан байна. Цагаачдыг буцаах  талаар гэрээ байгуулсан учир буцаах ажиллагаа ихээхэн хөнгөрсөн байна.

“Тунистай шинэ хэлэлцээр бай­гуулс­наар 330 хүнийг нутаг бу­цаах боломжтой боллоо. Майхант лагерь аажмаар хоосорч байна” гэж Дотоод хэргийн яамны төлөө­лөгч мэдэгдсэн байна. Тунист хувьс­гал, Ливид иргэний дайн болж байгаа учир олон хүн Европ руу цагаачилж байгаа. Жилийн эхээр Италийн Лампедуза аралд 20 мянга орчим тунис цагаач орж ирсэн юм. 

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж