Ассадын дайснууд нь “Хезболлах” бүлгийн дайчдын цогцсыг аваад үлдсэн байна.

Сирийн босогчид Башар Ассадын талд байлдсан “Хезболлах” бүлгийн дайчдын 40 хүний цогцсыг өөртөө барьсаар байна. Энэ талаар Ливаны «Аль-Гумхурия» сонин бичжээ. Сонинд өгүүлснээр босогчид үүнийг Ливаны террорист бүлэглэлд шахалт үзүүлэх зорилгоор хийж байгаа гэнэ. “Хезболлах” хөдөлгөөний ерөнхий нарийн бичгийн дарга шейх Хасан Насраллаг босогчидтой хэлэлцээр хийлгэхээр оролдож байна. Тэд Ассадыг дэмжихээ зогсоохыг шаардаж буй юм.
Сирийн чөлөөт армийн дарга генерал Салим Идрис Ливаны террорист хөдөлгөөнд хандан нэг хоногийн дотор Сириэс гарч явахыг шаардлаа. Генерал Идрис ийм маягийн тулган шаардалтыг Ливаны ерөнхийлөгч Мишель Сулейман, Арабын орнуудын лигийн ерөнхий нарийн бичгийн дарга Набиль Аль-Араби болон НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн бичгийн дарга Бан Ги Мун нарт хүргүүлжээ. Тэр гурав “Хезболлах” хөдөлгөөнд шахалт үзүүлэх ёстой гэнэ.
Хэрэв ойрын өдрүүдэд “Хезболлах”-ын дайчид Сирийг орхин гарахгүй бол Сирийн чөлөөт арми Ливаны отрядуудад хаа байгаа газарт нь дайралт хийнэ гэж Идрис сануулсан байна. Ливаны хөдөлгөөн Ассадын талд байлдаж байгаагийн хариуцлагыг тэрээр Ливаны ерөнхийлөгч Сулейманд өгч байна.