
Монголын боловсролын салбарт он удаан жил хандив өргөн тусалж байгаа хандивлагчидтай Боловсрол, шинжлэх ухааны сайд, дэд сайд нар өнөөдөр уулзах ажээ. Уулзалтын үеэр Япон болон Хятадын Элчин сайдын яам, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, UNICEF, Койка, Жайка байгууллагаас Монголын боловсролын салбарт хийж буй хөрөнгө оруулалтын бодлого, стратеги, цаашдын зорилтын талаар ярилцах юм. Гадны тусламжаар ирсэн хөрөнгө оруулалтыг хэн, хаана, ямар үр дүнтэй зарцуулж байгаа талаарх дэлгэрэнгүй мэдээллийг уг уулзалтаас мэдэж болох нь. Уулзалт өнөөдөр 14:30 цагт “Corporate-3” зочид буудлын “UB Hall” танхимд болно.
Д.ЦЭЭНЭ