Иран Норвегаас пуужингийн технологи авах гэжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.19-нд нийтлэгдсэн

Иран Норвегаас пуужингийн технологи авах гэжээ

Иран цөмийн цэнэг тээх чад­вартай пуужингийн технологийг худалдан авахаар оролдсон тухай Норвегийн Аюулгүйн цагдаагийн албаны ерөнхий захирал  Янне Кристиансен  хэлсэн тухай “Reuters” агентлаг дамжуулав.

Хатагтайн хэлснээр Иран үй олноор хөнөөх зэвсэг болон пуу­­жин үйлдвэрлэхэд хэрэгтэй технологийг худалдан авах гэсэн байна. Ираны сонирхсон тех­нологи нь иргэний болон цэргийн үйлдвэрлэлд ашиглаж болох хоёр талын зориулалттай байжээ.

Ираны худалдан авагчид ихээхэн хичээсэн ч Норвегийн Аюулгүйн цагдаагийн алба  уг наймааг таслан зогсоож чадсан байна.  

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж