Мэнгэний тухай товч мэдээлэл

Хуучирсан мэдээ: 2013.05.30-нд нийтлэгдсэн

Мэнгэний тухай товч мэдээлэл

Мэнгэ
гэдэг нь бага зэрэг товойсон эсвэл товойгоогүй арьсны тодорхой хэсгийн өнгөний
өөрчлөлт юм. Тухайн хэсэгт меланоцит гэж арьсны нөсөөг үүсгэдэг эсүүд бөөгнөрч,
орширсноос болж бий болдог.

Хүнд дунджаар 10-40 ш мэнгэ байдаг байна.
Мэнгэ ихэнх тохиолдолд хоргүй, эмчилгээ шаардлагагүй
байдаг. Маш ховор тохиолдолд (саяд 1) мэнгэ нь арьсны хортой меланома хавдарт
шилжиж болно.

Хэрвээ мэнгэний хэмжээ
нь өөрчлөгдөн, томрох, зах ирмэг нь тэгш бус болох, нөгөө талын хэсэгтэйгээ
тэгш бус хэмтэй болох, өнгө нь өөрчлөгдөх, гадаргуу нь өөрчлөгдөх гэх мэт ямар
нэгэн өөрчлөлт явагдвал яаралтай эмчид хандаарай. Дараах зурган дээрээс эхний
баганад хэвийн мэнгэ, дараагийн баганад арьсны хортой хавдрын зургийг харж,
тогтоон аваарай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж