
Johansson өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн Dolce&Gabbana-гийн гоо
сайхны бүтээгдэхүүний нүүр царайгаар сонгогдон ажиллаж байгаа. Энэ оны эхэн үеэр жүжигчин бүсгүй Испанийн “Mango” брэндийг төлөөлж буйтай холбоотойгоор Dolce&Gabbana гэрээгээ сунгахгүй байж магадгүй гэсэн яриа гараад байсан юм.
Харин Evocative Beauty Collection нэртэй өвлийн шинэ коллекцийг Scarlett
Johansson сурталчилсан нь худалдаанд мэдэгдэхүйц дэвшил авчирсан тухай тус загварын ордны хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна.
Тиймээс түүнтэй хамтран ажиллах гэрээгээ сунгаж, энэ жилийн шинэ бүтээгдэхүүнүүдээ ч бас сурталчлуулахаар болжээ.
Нэртэй загварын ордон Dolce&Gabbana гоо сайхны бүтээгдэхүүний нүүр царайгаар жүжигчин Nicoli Kidman-ыг сонгож байсан ба шаргал үстээс татгалзах бодолгүй байгаа гэнэ.
Н.Наран