
Энэ тухайгаа модель бүсгүй “Загварын бүсгүйчүүд эрчүүдийн мөнгөнд болдог гэх ойлголтыг “Гоёл” наадам гаргаж тавьсан. Тайзны ард бөөн будилаан, хэл ам болдог нь ч үнэн гэнэ лээ. Дизайнерууд гайгүй гэсэн загваруудаа хэдэн топ моделиуддаа хувааж өгчихөөд үлдсэнийг нь “Өөрсдөө мэдэг” гээд орхичихдог. Тэгээд арай хэдэн жил ажилласан нь шинэ залуу загвар өмсөгчдөө дээрэлхээд аль өнгөтэй өөдтэй гэснийгээ өмсдөг юм билээ. Тиймээс надад энэ наадамд оролцох сонирхол огт төрдөггүй юм. Топ модель шалгаруулж байгаа нь хүртэл цаанаа л нэг хуурамч. Яагаад Г.Оюунгэрэл, Б.Буджаргал гэсэн сайн загвар өмсөгчдийг шалгаруулахгүй байгаа юм бэ” хэмээн ярьж, загварын ертөнцийн “акул”-уудыг бухимдуулаад авчээ.
Дашрамд дуулгахад, тэрбээр араас нь хөлөө хугалчих шахам гүйдэг залууст дургүй гэх бөгөөд нөхөр болох залуудаа анх үерхэх саналыг өөрөө тавьж байжээ. Харин гэрлэх саналыг түүний нөхөр С.Эрдэнэцогт онгоцонд тавьж, сүйн бөгжөө зүүж өгсөн гэдэг.