
Батламж гардуулах ёслолын үеэр нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Гэр хороолын төлөвлөлтийн төсөлд түүчээ болон оролцож байгаа эдгээр компаниуд бол зоригтнууд, баатрууд гэдгийг онцлон хэлмээр байна. Учир нь гэр хорооллыг дахин төлөвлөх ажилд оролцохыг нэр хүндтэй, томоохон олон компанид хүсэлт тавьж, уулзаж, царай алдсан. Гэтэл ихэнх том компаниуд эрсдэлээс айж татгалзсан. Нийгмийн хариуцлагыг ухамсарлан, шинэ Улаанбаатарыг цогцлооход хамтран зүтгэхээр болсон энэ найман компанийг хотын захиргаанаас бүх боломжоороо дэмжинэ. Шаардлагатай сан бүрдвэл санхүүгийн хөнгөлөлттэй эх үүсвэрээр ч дэмжих боломжтой юм” гэж мэдэгдсэн юм.
Төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан компаниудыг танилцуулъя.
д/д | Байгууллагын | Байршил | Ажил | Багцын |
1. | “Хера | Сонгинохайрхан | Г | |
2. | “Асар “Буурал | Чингэлтэй |
| ГХДТ-2013/4 |
3. | “Баганат | Баянзүрх | А | ГХДТ-2013/6 |
4. | “Гангар | Б | ||
5. | “Грандлайн” | Баянзүрх |
| ГХДТ-2013/7 |
6. | “Асар | Орон | И | ХЕТ-2013-1 |
7. | “Бүрд | Орон | А | ХЕТ-2013-2 |
8. | “Моннис” | Б |
Чингэлтэй дүүргийн 13, 15-р хорооны нутаг дахь 72 дугаар сургууль орчмын газрыг дахин төлөвлөх төсөлд шалгарсан “Буурал сутай” ХХК-ийн төслийг удирдагч Д.Одбаяр “Манай компанийн дахин төлөвлөлт хийж байгаа газарт нийт 47 айл, аж ахуйн нэгж байгаа. Бид ихэнх иргэдтэй оршин суугаа газарт нь нь орон сууц барьж, нүүлгэн оруулахаар тохиролцсон. Эхний ээлжинд зургаан айлыг нүүлгэн, тэр газар дээр нь 45 айлын орон сууцыг барьж, ирэх жилийн сар шинийн баярын үеэр ашиглалтад оруулахаар төлөвлөсөн” гэж ярьсан юм.
Иргэдтэй хэрхэн тохиролцож, дахин төлөвлөлтийг хэрхэн хийх талаар Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо буюу Орон сууцны 14 дүгээр хорооллын хэсэгчилсэн төлөвлөгөөг хийх гэж байгаа “Моннис” группийн дэд ерөнхийлөгч Д.Сайнбаяраас тодрууллаа.
-Та бүхэн эхний ээлжид ямар бүтээн байгуулалт хийхээр төлөвлөөд байгаа вэ?
-Манай хороонд нийт 155 өрх байгаа. Энэ жил бид газраа зарахаар үнээ тохирч, хэлцэлд хүрч чадсан гучаад айлтай гэрээ хийсэн байгаа. Энэ газарт 500 айлын орон сууц, цэцэрлэг, нэг давхруудад ажил үйлчилгээний төв барих бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх гэж байна.
-Шинээр барих байр ашиглалтад орох хүртэл иргэд ямар нэгэн байдлаар хохирч, тав тухаа алдах ёсгүй гэдгийг хотын захиргаанаас анхааруулж байсан. Энэ талаар?
-Тохиролцоонд хүрсэн иргэд бол шууд газраа чөлөөлөөд орон сууцааа авч байгаа, зарим нь бэлэн мөнгө авч байгаа.
-Нийслэлээс төсөлд хэрэгжүүлэгч компаниудыг бүхий л талаар дэмжинэ гэдгээ илэрхийллээ.
-Хамгийн том дэмжлэг бол компаниудыг ямар нэгэн байдлаар эрсдэлд оруулахгүйн тул дахин төлөвлөлт хийгдэж байгаа газруудад дэд бүтцийг татаж өгөх хэрэгтэй юм. Хэрэв цахилгаан, дулаан, бохир зэрэг дэд бүтцийг татах ажил удааширвал компаниуд эрсдэл хүлээх магадлалтай.