Жолооч нар татвараа төлөхөөр дугаарлаж байна

Хуучирсан мэдээ: 2013.05.29-нд нийтлэгдсэн

Жолооч нар татвараа төлөхөөр дугаарлаж байна

Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар хураалтын хугацаа дуусахад ердөө гурван өдөр үлдээд байгаа болохоор жолооч нар ирэх зургадугаар сарын 1-нээс урьтан автомашины албан татвараа төлөхөөр татвар хураалтын цэгүүдэд урт дараалал үүсгэн дугаарлаж, багагүй ачаалал үүсгээд байна.

Жишээлэхэд, Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст гэхэд өнөөдөр 08.00 цагаас хойш 400 гаруй иргэд Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараа төлөхөөр үйлчлүүлжээ.

Иргэд автомашины албан татвараа төлөхдөө тээврийн хэрэгслийн гэрчилгээ, АТБӨЯХАТ төлөгчийн гэрчилгээ, иргэний үнэмлэх зэрэг бичиг баримтыг бүрдүүлсэн байх шаардлагатай. Одоогийн байдлаар нийслэлийн төвийн зургаан дүүрэг дэх 23 цэгт татвар, төлбөр хураах нэг цэгийн үйлчилгээг нээгээд байгаа бөгөөд Багахангай, Багануур, Налайх дүүргүүдийн татвар хураах хэлтэст нэг цэгийн үйлчилгээ  ажиллаж байгаа аж.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж