
“Ренхап” агентлагийн өчигдөр мэдээлснээр тэрбээр энэ хугацаанд өөрийн удирддаг албаны байрладаг Ерөнхийлөгчийн Тамгын газрын байрнаас хэрэг дээрээ огт гараагүй бөгөөд ажил дээрээ хооллож, залгаа байранд нь хонож байсан байна. Хойд Солонгостой харилцах харилцаа эрс хурцдаж Сөүлд цэргийн түрэмгийллийн болзошгүй аюул нүүрлэснээс тэрбээр ийм горимоор ажиллаж байжээ. Ким Чан Су өнгөрсөн долоо хоногийн сүүлээр гэртээ харьсан бөгөөд энэ нь Солонгосын хойгийн байдал аажмаар намжиж буйн шинж хэмээн “Ренхап” агентлаг дүгнэсэн байна.
Б.АМГАЛАН
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин
