“Гурван охин” , “Киви”-г тулаанд дуудаагүй

Хуучирсан мэдээ: 2011.04.19-нд нийтлэгдсэн

“Гурван охин” , “Киви”-г тулаанд дуудаагүй

Анхны бие даасан тоглолтоо хийх гээд завгүй яваа “Гурван охин” хамтлагийнхан хамгийн сүүлд “Hot Disco” хэмээх дууныхаа клипийг үзэгчдэд хүргэсэн. Зарим нэг хэвлэлээр энэхүү дууны төгсгөл хэсэг “Киви” хамтлагийн “T-Zone” дуутай ижил болсон. Энэ хэсгийг Х.Ану дуулахдаа халамцуу бүсгүйн дүрийг бүтээдэг бөгөөд тасарч унаж байгаагаар клипэн дээрээ гардаг. Тиймээс хэвлэлүүд “Гурван охин” хамтлаг “Киви” хамтлагийг тулаанд дуудаж, турхирч байна хэмээн бичиж эхэлсэн. Энэ талаар “Гурван охин” хамтлагийн дуучин Х.Ану хэлэхдээ “Яагаад ийм яриа гарсныг бид ойлгохгүй байгаа. “Hot Disco” дуугаа бид залуучуудад зориулж хийсэн, түүнээс биш “Киви” хамтлагийг тулаанд дуудаж, турхирсан юм биш ээ” гэв.

Сонирхуулахад “Гурван охин” хамтлаг, “Киви” хамтлагийнхан хоорондоо найзууд шиг л байдаг гэнэ.

М.Анир  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж