С.Эрдэнэ: Хавтгайрсан халамжаас татгалзана

Хуучирсан мэдээ: 2013.05.29-нд нийтлэгдсэн

С.Эрдэнэ: Хавтгайрсан халамжаас татгалзана

Хүн
амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ өнөөдөр сэтгүүлчидтэй
нээлттэй ярилцлага хийлээ. Энэ нь Засгийн газрын гишүүдийн долоо хоног
бүр ажлаа танилцуулж буй нээлттэй ярилцлагын нэг юм. Өнөөдрийн уулзалтад
оролцсон С.Эрдэнэ сайд тус яам үндсэн хоёр чиглэлд буюу Хүн амын
хөгжлийн цогц болдого, нийгмийн хамгааллын салбарын шинэчлэл гэсэн
чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгааг онцлон танилцуулсан юм.

Хүн
амын цогц бодлогыг тодорхойлохын тулд ахмад настан, эмэгтэйчүүд,
залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд гэсэн үндсэн таван
чиглэлээр цуврал чуулган зохион байгуулжээ. Хүүхдийн чуулганыг ирэх сард
хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж. Хүүхдийн
чуулганы зохион байгуулсны дараа тус яамнаас ажлын хэсэг гарч, хүн амын
цогц бодлогыг судлан, баримт бичгийг боловсруулах юм байна. Энэхүү
баримт бичиг ирэх есдүгээр сард бэлэн болох бөгөөд Засгийн газар өргөн
барихаар ажиллаж байгаа С.Эрдэнэ сайд онцоллоо.

Нийгмийн
хамгааллын салбарын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулахын тулд зорилтот
бүлгийг зөв тодорхойлох шаардлагатай байгаа аж.  Зорилтот бүлгийн
оновчтой тодорхойлсноор нийгмийн халамж зөв хуваарилагдана гэж үзжээ.
Мөн нийгмийн хамгааллын чиглэлээр гурван тогтолцоог барьж ажиллаж
байгаагаа сайд дуулгасан. Тодруулбал, эрүүл мэндийн даатгалын,
тэтгэвэрийн, тэтгэмжийн гэсэн гурван тогтолцоог барьж ажиллаж байгаа мөн
танилцуулсан юм. УИХ-ын чуулганы хуралдаанаар Иргэний эрүүл мэндийн
даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулга хэлэлцэгдэж буй. Энэ хууль
батлагдсанаар  эрүүл мэндийн салбар цааснаас цахим хэлбэрт шилжих
боломжтойг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд онцлон тэмдэглэсэн.


С.Эрдэнэ сайдын мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.

-Тэтгэвэрийн
даатгалын тогтолцоог шинэчилж байгаа гэсэн. Ямар шинэчлэл хийж байгаа
вэ. Тухайлбал, насаараа нийгмийн даатгал төлж байгаад тэтгэвэрээ авч
чадаагүй бол төлсөн мөнгийг нь яах вэ?

-Хувь хүний төлсөн
даатгалын мөнгийг буцааж олгох заалт байхгүй. Цаашид бид хамтын
тэтгэвэрийн даатгалын тухай хууль, бусад хуулийн хүрээнд даатгал төлсөн
хүний мөнгө зөвхөн тухай хүний мөнгө бус гэр бүл, гишүүдэд нь давхар үр
өгөөжөө өгдөг байх хуулийн төслүүдийг боловсруулж байгаа. Тухайлбал,
давхар даатгалын тухай хууль дээр тэтгэвэрт гарсан хоёр ахмадын хэн нэг
нь түрүүлж бурхан болсон тохиолдолд үлдсэн нь нөгөө тэтгэвэрийнх нь 50
эсвэл 70 хувийг авдаг байх зэргээр  хуульчлахаар төлөвлөж байгаа. Мөн
хэн нэгэн боломжтой үед  нийгмийн даатгалын шимтгэл нэмж төлөх зэргээр
өмчийн олон хэлбэрийг бий болгохоор яригдаж байна.

-Хүний хөгжил сангийн 21 мянган төгрөгийг аваагүй иргэдийн мөнгийг хэзээ олгох вэ?

-Хүний
хөгжил сангийн мөнгөө аваагүй гадаадад байгаа, авч чадаагүй иргэдийн
тоог гаргаж, 2013 оны Улсын төсөвт 32 тэрбум төгрөгийг суулгаж
батлуулсан. Энэ мөнгийг ирэх зургадугаар сараас эхлэн олгож эхэлнэ.
Хүний хөгжил сангийн хуримтлал одооноос бий болж  эхэлж байгаа учраас
энэ хуримтлалаас олгох болно.

-Хавтгайрсан халамжийн бодлогоос татгалзах уу, 21 мянган төгрөгийг тарааснаар хүмүүсийн амьдралд нөлөөлсөн зүйл бий юу?

-Шинэлчлэлийн
Засгийн газрын бодлогын хүрээнд ярилцаад  хавтгайрсан халамжийн
бодлогыг цаашид үргэлжлүүлэхгүй. Нэгэнт төрийн шийдвэр гараад хэрэгжээд
олонхи нь авсан цөөн хэсэг нь  аваагүй байсан учраас үлдсэн хүмүүсийн
мөнгийг олгохоор болсон. Мөн эх орны хишиг болох өндөр, хөгжлийн
бэрхшээлтэй иргэдийн мөнгийг олгосон. Ингэснээр энэ мөнгө өгдөг бодлогыг
цэглэж, иргэд рүүгээ чиглэсэн нийгмийн хамгааллын бодлогыг зөв
тодорхойлоё гэсэн чиглэл барьж ажиллаж байгаа. Бидний гол бодлого бол
зорилтот бүлгийг зөв тодорхойлж,  нийгмийн халамж, хамгаалал зайлшгүй
хэрэгтэй хүмүүст нь хангалттай халамж үзүүлээд, өөрөө өөрийхөө амьдралыг
аваад явж чадах  иргэдэд жижиг дунд бизнесийг дэмжиж зээл олгох, өөр
чиглэлээр асуудалд нь анхаарахаар гол бодлого тодорхойлоод байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж