Улаанбаатарт 13-15 градус дулаан байна

Хуучирсан мэдээ: 2011.04.19-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 13-15 градус дулаан байна

Өнөөдөр зарим газраар хур тунадас, уулаараа нойтон цас орж, сэрүүсч, ихэнх нутгаар салхи шуургатай байна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төвийн  нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас, уулаараа нойтон цас орно. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 5-10 градус, Алтайн өвөр говь болон Говийн нутгийн өмнөд хэсгээр 20-25 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шороон шуурга шуурна. Сэрүүсч  13-15 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 7 градус дулаан, харьцангуй чийг 56 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж