
Дархан-уул аймагт 10 жилийн сурагчид ХДХВ-ээр өвдсөн гэх мэдээлэл нь ташаа мэдээлэл болохыг тэрээр онцолсон юм.
Хяналтаас гарсан ямар нэгэн асуудал байхгүй гэв. ХДХВ –ын халдвар Дархан-Уул аймагт 2007 онд бүртгэгдэж байснаас хойш өнөөдрийн байдлаар ХДХВ-ийн халдвартай долоон иргэн байдаг байна. Үүний 28,5 хувь нь эмэгтэйчүүд, 71,5 хувь нь эрэгтэйчүүд юм байна. Халдвартай долоон хүний тав нь ДОХ-ын шатанд шилжсэн эмчлүүлж байгаа аж.
Х.Соёл-Эрдэнэ
Эх сурвалж: http://darkhanith.mn