Хуучирсан мэдээ: 2013.05.29-нд нийтлэгдсэн

Хаазаагийн шинэ алба

“Номин талст” хамтлагийн дуучин Т.Хангэрэл буюу Хаазаа төрийн албан хаагч болоод хагас жилийн нүүр үзэж байгаа билээ. Тэрээр шинэ оны эхээр Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын Харьяатын хэлтсийн даргаар томилогдсон юм.  Хууль сахиулах сургуулийн Захиргаа удирдлагын хэлтэст хуульчаар ажиллаж байсан дуучин Хаазааг ажилдаа нямбай хандаж, цаг сайн барьдаг, хувийн зохион байгуулалт сайтай гэхчилэн ГИХАЭГ-ын хамт олон нь ихэд ам сайтай байдаг юм билээ.
Дуучин Т.Хангэрэл Санхүү эдийн засгийн дээд сургууль болон Тагнуулын сургуульд суралцаж төгсчээ.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж