Хоолны хомсдол 125 тэрбумын хохирол дагуулна

Хуучирсан мэдээ: 2013.05.29-нд нийтлэгдсэн

Хоолны хомсдол 125 тэрбумын хохирол дагуулна

Хүүхдийн хоол тэжээлийн дутагдал, хомс байдлаас шалтгаалж, 2030 он гэхэд дэлхийн эдийн засагт 125 тэрбум ам.долларын хохирол учирна гэсэн тооцоог “Save the Children” хэмээх байгууллагаас гаргажээ.

Фото: Cheryl Ravelo / Reuters

Үргэлж хоол тэжээлийн дутагдалтай байсан хүүхдүүдийн мэдлэг, боловсролын төвшнөөс үүдэн ийм хэмжээний хохирол амсах гэнэ. Тус байгууллагын судалгаагаар хүүхэд төрөөд нэг нас хүртэлх хугацаанд тэжээллэг бодисын дутагдалтай байсан бол сургуульд сурч, мэдлэг боловсрол эзэмших явц удаашралтай, улмаар ирээдүйд олох орлогын хэмжээ 20 хувиар буурдаг байна. Чухам ямар байдлаар ийм тооцоо гаргасан тухайгаа тэд тайлбарласангүй.

Судалгааг хагас өлсгөлөн байдалд өсч торниж буй 3000 хүүхдийн дунд явуулсан байна. Тэдний тооны ухааны чадвар цатгалан байсан хүүхдүүдийнхээс долоон хувиар  муу байлаа. Энгийн өгүүлбэр уншиж чадахгүй найман настай хүүхдүүдийн тоо 19 хувиар их байжээ.

Уламжлалт газар тариалан, хөдөө аж ахуйн эдийн засагтай, биеийн хүчний мэргэжил шаардахгүй хөдөлмөртэй  орнуудад хүүхдүүд өлсдөг гэж “Save the Children” байгууллага тэмдэглэв. Тус байгууллагын мэдээгээр, дэлхийн дөрвөн хүүхдийн нэг нь хагас өлсгөлөн байдалд байдаг ажээ. Өнөөдөр Ази, Африкийн орнуудад хүүхдийн хүнсний дутагдал хамгийн өндөр байна. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дүгнэлтээр 2030 он гэхэд дэлхийн хүн амын өсөлт өнөөгийн долоогоос есөн тэрбум болтол өсөх аж. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл нь ундааны усны нөөц болон ой модны огтлолтын гайд хүргэнэ гэж тус байгууллага  дүгнэжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж