HP Veer удахгүй худалдаанд гарна

Хуучирсан мэдээ: 2011.04.19-нд нийтлэгдсэн

HP Veer удахгүй худалдаанд гарна

Hewlett Packard компани нэгэн медиа арга хэмжээг ирэх тавдугаар сарын 2-нд зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ үеэр тус компани өөрийн шинэ загварын Veer смартфоныг танилцуулах юм байна. webOS мобайл платформтой энэхүү смартфон нь овор маш багатай бөгөөд ердөө 2,6 инчийн мэдрэгчтэй дэлгэцтэй юм. 
HP компани уг гар утсаа хэмнэлттэй хэрэглээтэй хүмүүст зориулан бүтээсэн ба худалдан авах гэрээний хугацаа харьцангуй урт байх эсвэл кодгүй хувилбарыг өөрийн компанийн вебсайтан дээр худалдах саналыг хэрэглэгчиддээ тавьж магадгүй байна.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж